Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-08-30

"ХМЦ-ийн аргачлал" БСШУСЯ-аас батлагдлаа.

Photo

Төслийн эцсийн бүтээгдэхүүн болох "ХМЦ-ийн удирдамж" өнгөрсөн 7-р сард эцэслэгдсэн болохыг та бүхэнд өмнө нь дуулгасан билээ. Энэ удаад БСШУСЯ-аар амжилттай батлагдсан мэдээг хүргэе.

8-р сарын 30-ны өдөр Монгол улсын БСШУСЯ-наас "ХМЦ-ийн аргачлал батлах", "БСШУСЯ ба бусад мэргэжлийн байгууллагууд хөтөлбөрийн шинэчлэл явуулахдаа тус аргачлалыг мөрдөх", "Хөтөлбөрийн шинэчлэл явуулахтай холбоотой хэлэлцүүлгийг хариуцах үндэсний зөвлөл байгуулах" (Японы боловсролын төв зөвлөлтэй дүйцнэ) гэсэн агуулга бүхий сайдын тушаал гарсан.

Үүнээс улбаалан Монгол улсын хөтөлбөрийн шинэчлэлийн тогтолцоо ихээхэн өөрчлөгдөх болно. Өнөөг хүртэл 4 жил тутамд шинэчлэгдэж ирсэн хөтөлбөрийг 10 жилд нэг удаагийн давтамжтайгаар шинэчилдэг болно. Мөн судалгаа шинжилгээг эрчимжүүлж, баримт нотолгоонд суурилсан хөтөлбөр шинэчлэлийн зарчим чиглэлийг хэлэлцэж, сурах бичиг, багшийн ном боловсруулахад хангалттай хугацаа зарцуулах, боловсруулагдаж дууссаны дараа бүрэн хэрэгжилтийг эхлүүлэх, бүрэн хэрэгжилтийн өмнө хөтөлбөрийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх сургалт, таниулах үйл ажиллагаанд 1 жил зарцуулах, мөн боловсролын үнэлгээний удирдамжийг хөтөлбөртэй зэрэгцүүлэн боловсруулан гаргахыг шинэ тогтолцоогоор бүрдүүлэх юм.

Тус төслөөс өнгөрсөн хугацааны ажлын хүснэгтэд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд хөтөлбөрийн шинэчлэлийн дунд, богино хугацааны төлөвлөгөө нь дутмаг бөгөөд богино хугацаанд хөтөлбөр шинэчлэхийн зэрэгцээ цаг хугацааг улам товчлохоос өөр аргагүйд хүрдгээс ажлын чанарт асуудал үүсэж байсан нь харагдаж байгаа юм. Тус аргачлал боловсруулагдан гарч, батлагдсанаар 10 жилийн ерөнхий зохион байгуулалтын тогтолцоо ба жил бүрээрх нарийвчилсан ажлын хүрээ тодорхойлогдож, өнгөрсөн хугацаанд үүсч байсан асуудлуудыг өрнгөнөөр шийдвэрлэх боломжтой болсон гэж хэлж болно.

ХМЦ-ийн аргачлалыг боловсруулах хийгээд БСШУСЯ-аар батлуулахад хамтран ажилласан нийт хүмүүстээ талархал илэрхийлэхийн ялдамд баяр хүргэе.

ХМЦ-ийн аргачлал боловсруулагдан гарсныг тэмдэглэн ёслолын ажиллагаа (Blue Sky зочид буудалl) болон семинарыг (ITPD) 10-р сарын 19-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Та бүхэнд энэ талаар дахин мэдээлэх болно.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency