Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-10-19

"Японы боловсролын тогтолцоо Монголд" Сургалтын хөтөлбөрийг 10 жилд нэг удаа шинэчилдэг тогтолцоо хэрэгжихээр боллоо.

10-р сарын 19-ний өдөр "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн эцсийн бүтээгдэхүүн болох "Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал" боловсруулагдан гарсныг тэмдэглэж, ёслолын ажиллагаа зохион байгуулагдсанаар тус аргачлалыг БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаярт хүлээлгэн өглөө.

Энэхүү аргачлал нь Япон улсын үндэсний сургалтын хөтөлбөр шинэчлэх тогтолцооны туршлагад суурилан, Монгол улсын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн тогтолцоог тогтворжуулах хэрэгцээ шаардлагад үндэслэн 10 жилд 1 удаа шинэчилдэг тогтолцоонд шилжиж буйг илтгэх баримт бичиг юм. Ёслолын ажиллагаанд БСШУСЯ-ны холбогдох албаны хүмүүсээс эхлээд боловсролын мэргэжлийн байгууллагын удирдлагууд, Монгол улсын боловсролын салбарын гол төлөөлөл 100 орчим хүн оролцож, аргачлал боловсруулагдан гарсан баярт үйл явдлыг хамтдаа тэмдэглэлээ. БСШУСЯ-ыг төлөөлж БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр хүрэлцэн ирж, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас боловсролын салбарт оруулж буй хувь нэмэрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэхийн хамт "Сургалтын хөтөлбөрийг тогтворжуулах нь нэн шаардлагатай ажил байсан боловч өнөөг хүртэл хэн ч гар хүрээгүй байсан. Боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр нь Монгол улсын хөгжилд нэн чухал ач холбогдолтой." хэмээн онцоллоо. Хэвлэл мэдээллийн байгууллагууд олноор хүрэлцэн ирж, тухайн өдрийн үйл явдлын мэдээгээр нэвтрүүлэхээр шуурхай ажиллаж байснаас үзэхэд сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг тогтворжуулах асуудал нь нэн сонирхол татсан асуудал болохыг илтгэн харууллаа.

Япон талаас Монгол дахь Япон улсын Элчин Сайдын Яамны элчин зөвлөх, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга нар оролцлоо. Элчин зөвлөх хэлсэн үгэндээ "Монгол улсад үзүүлэх тусламж дэмжлэг нь түргэн тусламжийн шинжтэй /хатуу/ байсан бол одоо тус улсын тогтвортой хөгжилд чиглэсэн технологийн шинжтэй /зөөлөн/ дэмжлэг болон өөрчлөгдөж байна. Улсын хөгжлийн үндэс суурь бол боловсролын салбар гэж Япон улс үздэг. Япон улсын зүгээс тасралтгүй дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн салбар бол боловсролын салбар бөгөөд Монгол улсыг тогтвортой хөгжихөд үзүүлж буй дэмжлэг туслалцаа нь тус орны ирээдүйн хөгжилд үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж байна" хэмээн дурдлаа.

"Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал" батлагдаж, боловсролын салбарын холбогдох хүмүүст түгээгдсэний зэрэгцээ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн байгууллагууд нь тус аргачлалд заасны дагуу дараагийн шинэчлэлд байгууллага тус бүрээр цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй зэргээр Сургалтын хөтөлбөрийн менежментийн цикл/СХМЦ/ нь аль хэдийнээ амьдрал дээр хэрэгжиж эхлээд байна.

Ёслолын ажиллагааны төгсгөлд БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр уг төслийг удирдан ажилласан мэргэжилтэн Фүкүо Томохирог "Боловсролын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэгээр шагналаа. Боловсролын салбарт 20-иос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байж хүртдэг энэхүү нэр хүндтэй шагналыг сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг тогтолцоожуулах гэсэн ярвигтай асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж хүртээсэн болно.

Тус аргачлал нь ажил гүйцэтгэхэд баримтлах гарын авлага юм. Монгол улсын боловсролын салбар цаашид улам бүр цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Photo1. Хүлээлгэн өгөх ёслол, БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй боловсролын мэргэжлийн байгууллагын удирдлагууд

Photo2. БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаярын мэндчилгээ


Photo3. ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмигийн мэндчилгээ

Photo4. Хэвлэгдэн гарсан "Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал"

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency