Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн танилцуулга

Төслийн нэр

Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл

Улс

Монгол

Гарын үсэг зурсан огноо

2015 оны 4-р сарын 10 өдөр

Хамтран ажиллах хугацаа

2016 оны 1-р сарын 18 өдрөөс 2019 оны 1-р сарын 17 өдөр хүртэл

Үндэслэл

Монгол улсад 1998 оноос хойш ойролцоогоор 4 жилд нэг удаагийн давтамжтайгаар хөтөлбөрийн шинэчлэл явагдаж ирсэн. Богино хугацаанд хөтөлбөр шинэчлэх нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын нягт уялдаа холбоог алдагдуулж, хөтөлбөрийн шинэчлэлийн үйл явцад шаардлагатай 「Хөтөлбөрийн шинэчлэл (боловсруулах)」「Сурах бичиг боловсруулах」「Хөтөлбөр хэрэгжүүлэх/Хэрэгжилтийг дэмжих」「Боловсролын үнэлгээ」үе шат болгонд менежментийн чанарыг хангахад хүндрэл учруулж байсан.

Эдгээр үндэслэлээр хөтөлбөрийн шинэчлэлийг илүү чанартай явуулах, шинэчлэгдсэн хөтөлбөрийг баттай хэрэжүүлэх, хэрэгжсэн хөтөлбөрийг үнэн зөвөөр үнэлэх ажлыг явуулахын тулд тус тусдаа явагдаж ирсэн хөтөлбөрийн шинэчлэлийн үйл явцыг системжүүлэн тогтолцоожуулснаар боловсролын чанарыг дээшдүүлэх боломж бүрдэнэ гэж дүгнэсэн.

Тус төслөөр Японы сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн 10 жилийн (ойролцоогоор) үйл явцаас жишээлэн хөтөлбөрийн шинэчлэлийн үйл явцыг 「Хөтөлбөрийн менежментийн цикл」(ХМЦ) гэж тогтон, тэрхүү циклийг ажиллуулах, зохион байгуулахад зориулсан ХМЦ-ийн удирдамжийг боловсруулж, ХМЦ-ийн тогтолцоог хэрэгжүүлэхийг зорино.

Зорилт

<Хэтийн зорилт>

Бага, дунд боловсролын ХМЦ нь хүүхэд төвтэй боловсролын хандлагатай нийцэх.

<Төслийн зорилт>

Бага, дунд боловсролын ХМЦ(Хөтөлбөр, Сурах бичиг, хичээлийн болон сурлагын амжилтын үнэлгээг сайжруулах)-тэй холбоотой мэргэжлийн байгууллагуудын хүний нөөцийн чадвахыг бэхжүүлэх.

Үр дүн

Үр дүн1:ХМЦ -ийг хамтран ажиллагч нар(шууд үр шимийг хүртэгчид)системжүүлэх

Үр дүн2:ХМЦ-ийн удирдамж боловсруулагдах

Үр дүн3:ХМЦ-ийн хэрэгцээ шаардлагыг холбогдох боловсролын байгууллагын хүмүүс ойлгох

Үйл ажиллагаа

  • Хөтөлбөрийн шинэчлэл, хэрэгжилт, үнэлгээтэй холбоотой мэдээллийг цэгцэлж, асуудалд дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулах
  • ХМЦ-тэй холбоотой өмнөх туршлагаа системжүүлэх
  • Холбогдох мэргэжлийн байгууллагуудын ХМЦ-тэй холбоотой чадавхыг бэхжүүлэх
  • ХМЦ-ийн удирдамж боловсруулах

Орц

Япон талын орц

  • Урт хугацааны мэргэжилтэн (Боловсрол төлөвлөлт/Дотоод зохицуулалт, Сургуулийн хөтөлбөр боловсруулалтыг дэмжих/Дотоод зохицуулалт)
  • Богино хугацааны мэргэжилтэн (Тоо бодлого, математикийн үнэлгээний аргачлалыг зааварлах, Байгалын ухааны үнэлгээний аргачлалыг зааварлах)
  • Япон дахь сургалт
  • Төслийн үйл ажиллагааны зардал

Монгол талын орц

  • Хамтран ажиллагч нарыг хуваарилах, оффис
  • Сургалтын зардал (Монголын талаас хариуцах зардал)
  • Удирдамж боловсруулах зардал

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency