Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн танилцуулга

Төслийн нэр

Татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах татварын албаны чадавхийг бэхжүүлэх төсөл

Улс

Монгол

Гарын үсэг зурсан огноо

2020 оны 7-р сарын 30 өдөр

Хамтран ажиллах хугацаа

2020 оны 10-р сарын 1өдрөөс 2023 оны 9-р сарын 30 өдөр хүртэл

Хүлээн авагч улсын байгууллагын нэр

Монгол Улсын Татварын Ерөнхий газрын

Үндэслэл

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага нь төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд「Татварын байгууллагын татвар хураалт болон олон улсын татвар ногдуулалтын үйл ажиллагааг сайжруулах төслийн 2-р шат」(2017~2020)-ыг хэрэгжүүлж, татвар хураалт болон олон улсын татварын үйл ажиллагааг дэмжиж ирсэн билээ. Энэхүү төслөөр дамжуулан, Монгол Улсын татварын хуулийн 2-р үеийн шинэчилэл хэмээгдэх татварын багц хуулийн шинэчилэлийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд 2019 оны 3 сарын 22-нд Улсын Их Хурлаар соёрхон баталж, 2020 оны 1 сараас хүчин төгөлдөр болоод байна. Татварын ерөнхий хуульд, Япон Улсын туршлагаар татварын өр хураах үйл ажиллагаанд хөрөнгийн судалгаа хийх, битүүмжлэх, хөрөнгийн үнэлгээ хийх, дуудлага худалдаа зохион байгуулах, хөрөнгийг түр хадгалах, мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хөрөнгийн хуваарилалт зэрэг урьд нь шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлдэг байсан процессийг татварын байгууллага бие даан гүйцэтгэх эрх мэдлийг хуульчилсан юм. Үүнээс гадна, татварын давуу эрх, татвар төлөх үүрэг бүхий хоёрдогч этгээдээс татварын өр хураах, татвар төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэх зэрэг шинэ ухагдахууныг хуульд тусгасан. Мөн татварын ерөнхий хууль болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд олон улсын татвар ногдуулалтын арга хэрэгслүүдтэй холбоотой заалтуудыг оруулж өгснөөр, олон улсын татвараас зайлсхийхээс сэргийлэх, мэдээлэл харилцан солилцох, дотоодоос эх үүсвэр бүхий орлогод татвар ногдуулах боломжтой болсны дээр давхар татвар ногдуулалтаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Эдгээр шинэчилэлттэй холбоотойгоор татварын байцаагчдын гүйцэтгэлийн бие даасан эрхийн хэрэгжилтийг хангах, татвар хураалт болон олон улсын татварын хяналт шалгалт хийх ур чадварыг сайжруулах, татвар төлөгчдөд шинэ хуулийн орчныг сурталчилан таниулах, татварын үйлчилгээгээр дамжуулан татвар төлөгчдийг эрсдэлээс сэргийлэх, татварын байгууллагад хандах хандлагыг өөрчлөх шаардлагатай байгаа болно.

Эрхэм зорилго

Төсвийн орлогын суурийг бэхжүүлэхтэй холбоотой тэгш, шударга татварын удирдлагыг хэрэгжүүлнэ.

Төслийн зорилго

Татварын хуулийн шинэчилсэн найруулгад нийцсэн татварын удирдлагыг зохистойгоор хэрэгжүүлнэ.

Гарах үр дүн

  1. Татвар хураалтын үйл ажиллагааг практикт хэрэгжүүлэх чадавхи сайжирна.
  2. Олон улсын татварын хяналт шалгалтыг үр дүнтэйгээр хийнэ.
  3. Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг зохистойгоор хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа

1-1 Татвар хураалттай холбоотой ашиглагдаж буй гарын авлага, маягтын агуулгыг эргэн хянаж, практик хэрэглээ талаас нь шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг хийнэ.
1-2 1-1 болон сургалтын төлөвлөгөө, хамрах хүрээтэй холбоотой бичиг баримтын агуулгыг эргэн хянаж, татвар хураалтын хүний нөөцийг бэлтгэх төлөвлөгөөг чиг үүргээр ялган боловсруулна.
1-3 1-1 ба 1-2-ийн дагуу шаардлагатай сургалтын материалуудыг боловсруулж, зохих сургалтыг (зайн сургалт, бүсчилсэн сургалт гэх мэт) зохион байгуулна.
1-4 Шийдвэрлэхэд хүндрэлтэй татварын өр дээр ажиллах тусгай мэргэжлийн баг бүрдүүлэх, мэдлэг туршлага хуримтлуулахтай холбоотой дэмжлэг үзүүлнэ.
2-1 Хүчин төгөлдөр үйлчилж буй журмуудын агуулгыг эргэн хянаж, шинэчилсэн хуульд тусгасан олон улсын татвар ногдуулалттай холбоотой заалтуудын хэрэгжилттэй холбоотой үйл ажиллагааны удирдамжийг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
2-2 Одоогийн сургалтын хөтөлбөр болон сургалтад ашиглаж буй материалыг эргэн хянаж, практикт ашиглах боломжтой байдлаар сайжруулалт хийнэ.
2-3 2-2-ийг ашигласан зохих сургалтуудыг (багш бэлтгэх сургалтыг оруулаад) зохион байгуулна.
2-4 Монгол Улсын олон улсын татварын хяналт шалгалтын ажилд дэмжлэг үзүүлнэ.
2-5 Салбарын онцлогт нийцүүлэн олон улсын татварын хяналт шалгалтын үр дүнтэй арга барилыг бүрдүүлэхэд мэдлэг туршлагаа хуваалцана.
3-1 Татвар төлөгчид үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой дунд хугацааны төлөвлөгөөний төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
3-2 Татвар хураалт болон олон улсын татвар ногдуулалттай холбоотой хуулийн шинэчилсэн найруулгын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхтэй холбоотой татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх жилийн төлөвлөгөөний агуулгыг эргэн нягталж, төлөвлөгөөний төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
3-3 3-1 ба 3-2-ийн хүрээнд хийх үйл ажиллагаанд хамаарах зорилтот бүлэг болон завсрын бүлгийг (түүнд хүрэхийн тулд дамжуулан хэрэгжүүлэх бүлгийг) тодорхойлж, тэдгээрт нийцэх үйлчилгээний агуулга, шаардлагатай арга хэрэгсэлийг нэгтгэнэ.
3-4 3-3-ийн дагуу шаардлагатай арга хэрэгслийг бэлтгэж, холбогдох төрийн байгууллага, мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно. (жишээлбэл, салбар тус бүрт зориулсан танилцуулга уулзалт, семинар гэх мэт)

Орц

[Япон талын орц]

Experts, Training in Japan, Training in Mongolia, Online Learning Management System

Орц

[Монгол талын орц]

Project Director, Project Manager, Working Groups, Project Office etc.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency