2020-10-21
2020 оны 9 дүгээр сараас "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн II шат хэрэгжиж эхэллээ. 2015-2019 онд хэрэгжсэн уг төслөөр туршилтын аймаг, дүүрэг болон туршилтын сургуулиудад хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, ерөнхий боловсролын сургуульд үзүүлэх боловсролын үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан. Харин төслийн II шатанд, өмнөх шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны туршлагаа үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр зорьсон. Улмаар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгт ч бусад хүүхдүүдийн хамт сурч хүмүүжих боломжтой загварыг бий болгож, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөж байна.
Шинэ хэлбэрийн коронавирусын уршигаар Японы зөвлөх мэргэжилтнүүд маань Монголд хүрэлцэн ирж чадалгүй, төслийн үйл ажиллагааг ийнхүү зайнаас эхлүүлж байгаа хэдий ч, Монголын талын холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран төслийг тогтвортой хэрэгжүүлэхээр зориг шулуудсан билээ. Цаашид та бүхэндээ энэхүү цахим хуудсаар дамжуулан төслийн явцын талаар мэдээлэл хүргэж байх болно.
Төслийн зорилго: 2-16насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байна