Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2021-01-07

Төслийн Хамтарсан зохицуулах зөвлөл (ХЗЗ)-ийн анхны хурлыг зохион байгууллаа

2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр төслийн Хамтарсан зохицуулах зөвлөл (ХЗЗ)-ийн анхны хурлыг зохион байгууллаа. Цар тахлын улмаас танхимаар зохион байгуулах боломжгүй цахим хэлбэрээр зохион байгуулсан хэдий ч холбогдох бүх хүмүүс оролцож чадсан юм. Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Батбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С. Тунгалагтамир, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико нар нээж үг хэллээ. Төслийн багаас тус төслийн ерөнхий танилцуулга, төслийн эхний хагасын үйл ажиллагааны төлөвлөгөө, БШУЯ-ны ТХБ-ын хэлтсээс төслийн багийн гол түшиг болон хамтарч ажиллах Мэргэжил арга зүйн багийн гишүүд, туршилтын цэцэрлэг сонгох шалгуур, нэр дэвшигдэж буй 2 цэцэрлэгийн талаар танилцууллаа.

Хурлын үеэр төслөөс хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон туршилтын цэцэрлэг сонголт, төслийн монгол нэрийн талаар гишүүд идэвхтэй санал солилцлоо. Төслөөс хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон туршилтын цэцэрлэг сонголтын тухайд гишүүд санал нэгдсэн ба төслийн үр дүнг тооцох шалгуур үзүүлэлт , төслийн монгол нэрийн тухайд дараагийн ХЗЗ-ийн хурлаар хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр тохиролцов.

Хурлын төгсгөлд БШУЯ-ны ТХБ-ын хэлтсийн дарга Ч. Ганцэцэг оролцогчдод хандан ХЗЗ-ийн хуралдаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийллээ. Түүнчлэн Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд харъяа тойргийнхоо сургууль, цэцэрлэгт хамрагдан сурч боловсрох, баяр баясгалантай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency