Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2021-03-19

Тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалт явууллаа

2021 ны 3-р сарын 12 болон 19-ний 2 өдөр БШУЯ-ны ТХБ-ын хэлтэстэй хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн боловсролын хэлтсийн тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтэн (цаашид ТХСБ хариуцсан мэргэжилтэн гэх)-нд зориулсан сургалт зохион байгууллаа. Өдөр бүр 2 цаг хагас үргэлжилсэн уг сургалтад ТХСБ-н мэргэжилтнээс гадна бүх аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын боловсрол хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ажилтан зэрэг 50-с илүү хүмүүс оролцсон.

Дүүргийн боловсролын хэлтэс 5-6 орон тоотой ба сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, албан ба албан бус боловсрол, статистик,төсөв хариуцсан мэргэжилтэн ажилладаг байна. 2020 оноос уг хэлтсийн нэг мэргэжилтэн ТХСБ хариуцсан мэргэжилтнийг хавсран гүйцэтгэхээр болсон. Тиймээс шинэ албан тушаал болох ТХСБ-н мэргэжилтний чиг үүрэг, цаашид төслийн шугамаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон ТХСБ-н талаар илүү ойлголттой болгохыг зорьж энэхүү сургалтыг хэрэгжүүлсэн юм. Сургалтын эхний өдөр ТХСБ хариуцсан мэргэжилтний үйл ажиллагааны агуулга болон ТХСБ-ын олон улсын чиг хандлага, зарим улсын ТХСБ-ын талаар танилцуулсан. 2 дахь өдөр нь Монголын холбогдох хууль эрх зүйн орчин, монгол улсад баримталж буй ТХСБ-ын байр суурь болон сургуульд хамрагдалтыг дэмжих тогтолцооны талаар танилцуулсны дараа сургуульд элсэн суралцах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургууль хэрхэн хүлээж авах талаар жишээн дээр тулгуурлан багийн хэлэлцүүлэг явуулсан.

Сургалтын дараах санал асуулга дээр "(Энэхүү сургалтын агуулга нь) Маш чухал сэдэв байлаа. Өнөөдөр суралцсан зүйлсээ хэрэгжүүлнэ", "ТХСБ-г хэрэгжүүлэхийн тулд дүүргийн боловсролын хэлтсээс гадна сургуулийн удирдлага бусад холбогдох хүмүүс, хүүхдүүд, эцэг эхчүүд хамтран ажиллах нь үр дүнтэй гэдгийг ойлгож авлаа" зэрэг сэтгэгдлүүд бичжээ.

Төслийн хувьд энэхүү сургалт нь анхны удаа хийсэн цахим сургалт боллоо. Цаашид ч Монгол улсын холбогдох мэргэжилтэн, хүмүүстэй цахимаар холбогдож ажиллахаар төлөвлөж байна.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency