Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2021-05-07

"Тэгш хамран сургах анги бүлгийн зохион байгуулалт"

сургалтыг зохион байгууллаа

СТАРТ 2 төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрт шаардлагатай нэмэлт дэмжлэгийг авч, орон нутгийн тойргийн сургуульдаа суралцах боломжийг бүрдүүлэхийг зорьж ажилладаг. Ердийн сургуулийн ердийн ангид зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төдийгүй боловсролын янз бүрийн онцлог, хэрэгцээтэй хүүхдүүд байдаг. "Бүх хүүхдэд ижил агуулгатай хичээл заахад хэцүү", "Зарим хүүхдэд нэмэлт дэмжлэг шаардлагатай байдаг тул хичээлээ төлөвлөгөөний дагуу явуулж чаддаггүй" гэх мэт асуудалтай өдөр тутам тулгардаг багш цөөнгүй байдаг. Тиймээс бид түгээн дэлгэрүүлэх зорилтот сургуулийн багш нарт зориулсан тэгш хамран сургах анги бүлгийн зохион байгуулалт сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар суралцахуйн түгээмэл загварын суурь мэдлэг болон Япон улсын ердийн сургуульд хэрэгжүүлдэг сайн туршлагуудаас танилцуулсан. Өчүүхэн төдий нэмэлт өөрчлөлт, шинэчлэлт хийснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төдийгүй ангийн бүх хүүхдэд ойлгомжтой хичээлийг зохион байгуулах боломжтой юм. Мөн ангийн бүх хүүхдэд ойлгомжтой хичээл зохион байгуулснаар хүүхэд нэг бүрт онцгой анхаарах шаардлагагүй болж, багшийн ачаалал буурдаг сайн талтай. Зөвхөн онолын мэдлэг олгохоос гадна Монгол сургуульд хэрэгжүүлсэн сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх нь чухал билээ. Тиймээс төслийн хүрээнд 9-р сараас эхлэх шинэ хичээлийн жилд сургалтад оролцсон багш нарын хамтаар тэгш хамран сургах анги бүлэг, хичээл зохион байгуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллах болно.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency