Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2021-05-21

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа

2021 оны 5-р сарын 17-21-ний өдрүүдэд хөгжлийн бэрхшээлийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлэх үйлчилгээг төлөвлөх сэдвийн дор "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисст (цаашид "салбар комисс" гэх)" зориулсан цахим сургалтыг зохион байгуулав. Энэхүү сургалтад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 170 мэргэжилтэн оролцлоо.

Сургалтын эхний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С. Тунгалагтамир салбар комиссын гишүүдэд итгэл найдвар тавьж байгаагаа илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс болон салбар комиссын үйл ажиллагаа ба чиг үүргийн талаар тайлбарласан. Түүний дараа СТАРТ 2 төслийн Япон мэргэжилтнээс ICF (Амьдралын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал)[1] -г ашиглан үнэлгээ хийх, хөгжлийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг боловсруулах агуулгаар танилцуулга хийлээ. Түүнчлэн төслийн I шатны туршилтын орон нутаг болох Баянгол дүүрэг болон Хөвсгөл аймгийн салбар комиссоос кейс хэлэлцүүлэг зохион байгуулсан туршлагаа хуваалцав.

5-р сарын 18-21-ний өдрүүдэд өдөр тус бүр 7-8 аймаг, дүүргийн салбар комисс оролцсон дадлага сургалт явуулсан. Сургалтын эхэнд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо"-ны гишүүн хүүхдийн сурч боловсрох боломжийг бүрдүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа. Үүний дараа Zoom апп-ийн breakout room функцийг ашиглан өрөөнд хуваагдаж аймаг, дүүрэг тус бүрийн багууд өгөгдсөн кейс дээр ICF-г ашиглан үнэлгээ хийж, хөгжлийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах дадлага ажил хийв.

Оролцогчид "ICF -ийн талаар мэддэг байсан ч бодитоор хэрэгжүүлсэн туршлага бага учир энэ удаагийн сургалт маш үр дүнтэй, хэрэгтэй сургалт боллоо" гэсэн сэтгэгдэлтэй байлаа. Сургалтын дараах асуулгад хамрагдсан бүх оролцогчид (90 хүн) "Та лекцийн агуулгыг сайтар ойлгосон уу?" гэсэн асуултад "Сайн ойлгосон", "Ойлгосон" гэж хариулсан ба судалгаанд оролцогчдын 96.7% (87 хүн) "Өнөөдрийн сургалтад оролцсоны дараа, та өөрийн аймаг, дүүрэгтээ "Кейс хэлэлцүүлэг" зохион байгуулах боломжтой санагдсан уу?" гэсэн асуултад "Зохион байгуулах боломжтой" гэж хариулжээ.

Тус сургалтаар олж авсан мэдлэгт тулгуурлан салбар комисс тус бүр өөрсдийн аймаг, дүүрэгтээ 2021 оны 9-р сард кейс хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Photo


Note

  • [1] Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь 2001 оны 5-р сард ICF буюу эрүүл мэндийн олон улсын ангиллыг баталсан бөгөөд энэ нь эрүүл мэндэд нөлөөлдөг нөхцөл байдал болон хүчин зүйлсийн талаар ойлгож, ямар ч салбарын, ямар ч албан тушаалтан амьдралын үйл явцад тулгардаг асуудлыг ойлгох боломжийг нээж өгснөөрөө тун ач холбогдолтой юм.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency