Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2021-12-17

Цар тахлын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг арилгах
зорилгоор бичил төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ!

Монгол Улс шинэ коронавирусын халдварт цар тахал тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн сургуулиудаа хааж түүнээс хойш буюу 2022 оны есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх хүртэл цөөн хоног танхимаар хичээллэсэн. Энэ хугацаанд телевизийн хичээл, цахим хичээлээр зайны сургалтыг явуулж байсан ч хүүхдүүдийн сурах үйл явц удааширч сурлагын хоцрогдолд орох хэмжээнд нөлөөлсөн нь асуудал болоод байна.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн хэрэгцээндээ нийцсэн боловсрол эзэмшихэд хүндрэлтэй болж, суралцах эрхээ бүрэн эдлэх боломжгүй нөхцөлд байсан. Үүнтэй холбогдуулан манай төслөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах үйл ажиллагааг дэмжих зорилгоор дараах 7 бичил төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

No. Ангилал Агуулга Хэрэгжих хугацаа
1 Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Харааны бэрхшээлтэй хүүхдүүд өөрийн амьдардаг газартаа туслах хэрэгслийг эзэмших, ашиглах, брайл үсгийг унших зөвлөмж, алхах заавар, өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа, мэдээлэл боловсруулах гэх мэт үндсийг эзэмших чадвартай болоход туслах багш, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүний багц бэлтгэх Тэгш эрх, тэгш боломж ТББ
2 Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, цэцэрлэгийн багш, сургуулийн багш нарт дохионы хэлний анхан шатны мэдлэг эзэмшүүлэх боломжийг олгох цахим сургалтыг хөгжүүлэх, явуулах Сонсголгүйн боловсрол ТББ
3 Бие эрхтний бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Бие эрхтний бэрхшээлтэй хүүхэд гэрийн нөхцөлд өөрт тохирох дэмжлэг авч, эцэг эхчүүд боловсролын үйл ажиллагаанд оролцоход нь туслах гарын авлага, видео бичлэг хийх. ХБХ-ийн сэргээн засах хөгжлийн төв
4 Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Оюуны бэрхшээлтэй хүүхэд зайны хичээлд, эсвэл танхимын сургалт дахин эхэлсний дараа нэмэлт хичээлийн цагт, хүүхэд бүрт тохируулан зааж сургах боломжтой тоо тоолол, тоо бодлогын аппликейшн боловсруулах 73-р дунд сургууль
5 Цэцэрлэгийн насны хүүхдийн явуулын багшийн үйлчилгээ СТАРТ1 буюу өмнөх төслийн хүрээнд хэрэгжүүлж, Монгол загварыг боловсруулсан Портеж эрт боловсролын хөтөлбөрийг ашиглан, хөгжлийн бэрхшээлтэй боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд явуулын багш боловсролын үйлчилгээ үзүүлэх, цар тахлын халдвар хэвийн байдалд орсны дараа цэцэрлэгт хамрагдахад дэмжлэг үзүүлэх туршилт хийх Монголын Портежийн нийгэмлэг
6 Сургуулийн насны хүүхдийн явуулын багшийн үйлчилгээ Хүнд хэлбэрийн хавсарсан бэрхшээлтэй хүүхдийн гэрээр явуулын багш очиж зохих боловсролын дэмжлэг үзүүлэх, цар тахлын халдвар намжсаны дараа орон нутгийн сургуульд хамрагдахад дэмжлэг үзүүлэх туршилт хийх ХУД-ийн Албан бус, насан туршийн боловсролын төв
7 Туслах багш Танхимын сургалт хэвийн үргэлжлэх үед ердийн сургуулийн ердийн ангид суралцдаг дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд туслах багшийг ажиллуулах туршилт хийх Харааны бэрхшээлтэй хүүхэд : 141-р сургууль
Сонсголын бэрхшээлтэй хүүхэд : Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо
Бусад бэрхшээл : Хүний хөгжил судалгаа, сургалтын төв ТББ

Эх сурвалж:Төслийн багаас боловсруулав.

2021 оны 8-р сарын 2-ны өдөр төслүүдийг олон нийтэд зарлан Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран хүсэлт ирүүлсэн байгууллага, хамт олноос 9 байгууллагыг сонгон шалгарууллаа. Тус шалгарсан байгууллагууд 2022 оны 6-р сар хүртэл төслийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн, бичил төсөл тус бүр дээр гарын авлага, зөвлөмж, сургалтын хэрэглэгдэхүүний багц боловсруулна.

Төсөл дууссан ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурлагын хоцрогдлыг арилгах зорилгоор цаашид хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсруулахаар зорилт тавин ажиллаж байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency