Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2021-12-23

Тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилтот сургуулиудын үйл ажиллагаа эхэллээ!

ЖАЙКА СТАРТ2 төслийн баг нь та бүхэнтэй хамтарч тэгш хамран сургах боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 25 сургуулийг түгээн дэлгэрүүлэх зорилтот сургуулиар сонгон[1] энэ хичээлийн жилийг дуустал буюу 2022 оны 5 дугаар сарыг дуустал хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө сургууль тус бүр боловсруулан үйл ажиллагаагаа эхэллээ.

Зорилтот сургуулийн нэг болох "Оюуны ундраа"цогцолбор сургуулийн талаар та бүхэндээ танилцуулъя.

"Оюуны ундраа"цогцолбор сургууль Баянгол дүүрэгт оршдог. 1997 оноос дүүргийн бусад сургуулиудад загвар болох зорилгоор цогцолбор сургууль болж байгуулагдсан, 12 жилийн сургалттай, нийт суралцагч хүүхдийн тоо 5000 гаруй томоохон сургууль болно.

Тус сургууль маань тэгш хамран сургах боловсролыг дэмждэг сургууль болохоор дараах 3 зорилтыг дэвшүүлжээ.

  1. Сургуулийн дэмжлэгийн багийг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэг бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлж, тохирох дэмжлэг буюу тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг үзүүлэх төлөвлөгөөг боловсруулан,
  2. Хүүхдийн бодит байдлын судалгааг хийж, сургуулийн орчин нөхцлийг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх,
  3. Хүүхдийн хөгжлийн ахиц, онцлогт тохируулан багш ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан[2] төлөвлөгөөгөө үнэлж хэлэлцэн, өдөр тутмын амьдрал дээр болон суралцах явцад гарах бэрхшээлийг арилгах .

Дээрх зорилтыг биелүүлэх үйл ажилагааны төлөвлөгөө нь 5 үндсэн бүлэгтэй 1. Сургуулийн дэмжлэгийн багаас зохоин байгуулах хурал, сургалтууд, бодит байдлын судалгаа 2. Хана, шатны бариул, налуу шат, тайвшрах орчин зэргийг бүрдүүлж орчныг бүрдүүлнэ 3. Тохирох хэрэглэгдэхүүн шаардлагатай хүүхдийн болон бусад бүх хүүхдийн хэрэгцээг хангасан анги, бүлгийн зохион байгуулалт, менежмент[3] 4. Тохирох хэрэглэгдэхүүн шаардлагатай хүүхдийн хэрэгцээнд нийцсэн хэрэглэгдэхүүн боловсруулах, мөн 5. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө-ний дагуу суралцахуйн үнэлгээ хийх

Ирэх оны 2 дугаар сард сургуулиудад мониторинг хийн 2022 оны 5 дугаар сар хүртэл ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд нийт сонгогдсон 25 сургууль маань бүгд санаачлагатай ажиллаж, тэгш хамран сургах боловсролыг дэмждэг загвар сургууль болно гэдэгт итгэлтэй байна!

Photo

Photo


Notes

  • [1] Төслийн зорилтот сургуулиуд
    Дүүргийн нэр Сургуулийн нэр
    Баянгол дүүрэг 28-р сургууль, 113-р сургууль ,Оюуны ундраа ЦС
    Хан-Уул дүүрэг 26-р сургууль, 34-р сургууль, 75-р сургууль
    Баянзүрх дүүрэг 79-р сургууль,53-р сургууль, 133-р сургууль
    Сүхбаатар дүүрэг 16-р сургууль,35-р сургууль,6-р сургууль
    Сонгинохайрхан дүүрэг Өнөр ЦС, 104-р сургууль, 143-р сургууль
    Чингэлтэй дүүрэг 17-р сургууль,57-р сургууль, 149-р сургууль
    Багануур дүүрэг Гүн галуутай ЦС, Боловсрол ЦС, Оюуны эрин ЦС
    Налайх дүүрэг 109-р сургууль,119-р сургууль, Эрдмийн оргил ЦС
    Багахангай дүүрэг Хангай ЦС
  • [2] Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө (Individualized Education Program:IEP) гэдэг нь хүүхэд нэг бүрийн хөгжлийн онцлог хэрэгцээ, бодит байдлыг тухай бүр нь үнэлгээ хийн түүнд үндэслэсэн урт болон богино хугацааны зорилт дэвшүүлэх, дэмжлэгийн агуулга, багшийн дэмжлэг, арга зүй зэргийг төлөвлөх, хэрэгжүүлэх үнэлэх үйл ажиллагааг багтаасан цогц төлөвлөгөөг хэлнэ. 2018 онд БСШУС-ын сайдын А/155 дугаар тушаалаар ГСТ-ний загвар, аргачлалын хамт батлагдсан.
  • [3] "тохирох хэрэглэгдэхүүн" гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг;
    эх сурвалж:
    Монгол Улс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (external link)

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency