Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2022-02-22

Тэгш хамруулан сургах боловсрол хариуцсан мэргэжилтэн гэж хэн бэ?

Манай уншигчид тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтэн (цаашид хариуцсан мэргэжилтэн гэх) нь ямар ажил үүрэг гүйцэтгэдэг хүн болохыг мэдэж байна уу?

2019 оноос бүх аймаг/дүүргийн боловсрол соёлын газар/хэлтэст шинээр бий болсон ажил үүрэг бөгөөд тухайн хариуцаж буй орон нутгийн тэгш хамран сургах боловсролыг хариуцан дэмжиж ажиллах мэргэжилтнийг хэлнэ. Гэвч боловсролын байгууллагын төсөв, орон тооны асуудлаас болж бага боловсрол хариуцсан мэргэжилтэн, албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн нар одоогийн байдлаар хавсран гүйцэтгэж байна.

Төслийн багаас дээрх хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Өнөөдөр бид тэдгээр мэргэжилтнүүдийн ажил үүргийн талаар сонирхуулъя.

Баянгол дүүргийн хариуцсан мэргэжилтнээр ажилладаг н.Цогзолмаа нь 2021 оны 06 дугаар сараас тус хэлтэст суурь, бүрэн дунд боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өмнөх боловсролын мэргэжилтэн ба тэгш хамруулан сургах боловсрол хавсран гүйцэтгэж байна. Баянгол дүүрэг нь СТАРТ төслийн эхний шатны туршилтын дүүрэг бөгөөд дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн дэмжлэг болон боловсролын үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

2021 оны 11 дүгээр сарын ажлын нэгэн өдөр. Энэ өдрийн өглөө төслийн багийн гишүүд Баянгол дүүргийн боловсролын хэлтэс дээр ирж уулзалт хийлээ. 2022 оны 6 дугаар сар хүртэл дүүргийн тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан талаар хэлтсийн дарга мөн хамтран оролцож ярилцав. Дүүргийн сургуулиудын дэмжлэгийн багийн гишүүдэд зориулсан сургалтын тухай, ГСТ боловсруулж байгаа хүүхдийн судалгаа зэрэг хийх зэрэг 14 төрлийн үйл ажиллагааг төлөвлөсөн.

Photo


Ярилцлагын дараа багийнхантай хамт 164 дүгээр цэцэрлэг дээр очиж ажил байдалтай нь танилцлаа. Тус цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авах бэлтгэлээ ханган ариун цэврийн өрөөг засч, налуу шат, босго хийх зэргээр төлөвлөсөн байсан ба цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зохицуулах ажлыг мөн н.Цогзолмаа мэргэжилтэн хариуцаж байв.

Мөн өдрийн үдээс хойш Дэлхийн зөн ОУБ-тай хийсэн цахим уулзалтад оролцон цар тахлын үеийн хичээл, сургалт сэдэвт гар зургийн уралдаан болон зохион бичлэгийн уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлийн 2-р шатны шалгаруулалтын талаар мэдээлэл өгөв.

Дараа нь Баянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгааг шинэчлэх авах загвар хүснэгтийг шинэчлэн нийт төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс авахаар нийгмийн ажилтан болон арга зүйч нарын группт судалгааг байршуулах, хүүхэд хамгааллын чиглэлээр 2021 оны 06 сараас хийш хийгдсэн ажлын тайланг хүлээн авч нэгтгэх, нийслэлд хүргүүлэх ажлаа хийлээ.

АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй "English for Career Development" төслийн багш нартай хамтран дүүргийн англи хэлний багш нарын заах арга зүй, ур чадварыг хөгжүүлэх, багшийн англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлээр мэргэжлийн багш нар туршлагаа хуваалцан, харилцан суралцаж, хамтдаа хөгжих сургалтыг зохион байгуулж буй бөгөөд сертификат гардуулах үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах ажил хийсэн.Мөн түүнээс гадна цэцэрлэг, сургуулийн зарим асуудлаар утсаар лавлах асуултад хариулах зэргээр давхар, давхар ажил амжуулан завгүй нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Хариуцсан мэргэжилтэн нь дүүргийнхээ цэцэрлэг, сургуулийн тэгш хамран сургах боловсрлын асуудлыг дэмжин ажиллах мөн хэрэгжилтэд мониторинг хийх үүрэг хүлээж байна. Шинэ ажил үүрэг хэдий ч илүү үр дүнтэй, чанартай хийхийн төлөө төслийн багаас дэмжиж хамтран ажиллана.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency