Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2022-02-22

Багш нарын сургалтад зориулсан цахим хэрэглэгдэхүүн боловсруулж байна!

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тойргийн ерөнхий боловсролын сургуульдаа баяр баясгалантай, үр дүнтэй суралцаж сургуулийн амьдралаа хөгжилдөн өнгөрүүлэхийн тулд багш нарын тэгш хамруулан сургах боловсролын талаарх мэдлэг, онцлог хэрэгцээнд тохирох дэмжлэгийг үзүүлэх чадвар маш чухал хэрэгцээтэй байдаг. Тус төслөөс Боловсрол шинжлэх ухааны яамны харъяа боловсролын байгууллага болох БМДИ болон Боловсролын хүрээлэнтэй хамтран багш нарт зориулсан сургалтын агуулгыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Халдварт цар тахлын улмаас багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт цахимаар явагдаж байна. Төслөөс мөн цахим хэлбэрээр үзэх боломжтой хичээл бэлтгэх үйл ажиллагаа 2021 оны 8 дугаар сараас эхлээд байна. Тэгш хамран сургах боловсролын тухай үндсэн ойлголт, сургуулийн удирдах ажилтнууд, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар мэдвэл зохих хууль эрх зүйн тухай болон тохирох хэрэглэгдэхүүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд элссэн цагаас эхлэн төгсөх хүртэлх , төгссөний дараах нийгмийн оролцоог дэмжих зэрэг нийт 8 төрлийн дүрс бичлэгийг бэлэн болгоод байна.

Эдгээр дүрс бичлэгийг 2022 оны 1 дүгээр сараас Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын (1,5,10 жилийн) сонголтот хичээлийн агуулгад оруулна. Цаашид мөн ердийн ангид суралцаж байгаа хүүхдүүдтэй ажиллах арга зүй, бэрхшээлийн төрлүүдийн талаарх үндсэн мэдлэгийн талаар цахим хичээлийн дүрс бичлэг хийх ба нийт багш нараараа судлуулах зорилгоор дээрх агуулгад оруулахаар төлөвлөж байна.

PhotoБичлэг "Тохирох хэрэглэгдэхүүний тухай, орчин бүрдүүлсэн жишээ"

PhotoБичлэг "Сургууль төгссөний дараах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус"
Энэхүү лекцийг Монгол дахь бие даан амьдрах төвийн ажилтан хариуцаж байна.
* Уг бие даан амьдрах төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг байгууллага бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлдэг.

PhotoБичлэг "Тэгш хамран сургах боловсролын олон улсын туршлага жишээ, Монгол улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд"

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency