Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2022-04-22

2 дахь удаагийн Хамтарсан зохицуулах зөвлөл (ХЗЗ)-ийн хурал зохион байгуулагдлаа

2022.04.22-ны өдөр төслийн 2 дахь удаагийн Хамтарсан зохицуулах зөвлөл (ХЗЗ)-ийн хурал зохион байгуулагдлаа. Япон, Монгол 2 орны төслийн холбогдох хүмүүс үйл ажиллагааны хэрэгжилтийн явцын тайланг сонсч, хэлэлцэв. Өмнөх хурал цар тахлын үеэр таарч цахимаар явагдсан ба энэ удаагийн хурал танхимаар зохион байгуулагдан 33 оролцогч оролцлоо. Мөн Япон улсаас оролцогчдод зориулан цахимаар хурлын үйл ажиллагааг шууд дамжуулав.

Хурлыг, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С. Тунгалагтамир, ЖАЙКА Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токужи нар нээж үг хэллээ. Төслийн ерөнхий менежер Сүзүки эхний хагасын хугацаанд хэрэгжүүлсэн ерөнхий үйл ажиллагааны болон зорилт тус бүрээр хийсэн үйл ажиллагааг товч танилцуулан, төслийн сүүлийн хагасын үйл ажиллагааны чиглэлийн талаарх саналын талаар танилцуулга хийсэн.

Түүнчлэн, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, төсөл дууссаны дараах тогтвортой байдлыг хангах тогтолцоо бий болгох талаар оролцогчдын дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнөлөө.

БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П. Оюунаа хурлын төгсгөлд хааж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ БШУЯ-наас "Тусгай хэрэгцээт суралцагчийг боловсролд тэгш хамруулахад баримтлах чиглэл, тэргүүлэх зорилтууд"-ыг боловсруулж байгаа бөгөөд төслийн үр дүнг уг зорилтуудтай уялдуулах, зорилтуудад тусгах, БШУЯ, төрийн захиргааны байгууллагуудын дарга нарын хооронд байгуулах гэрээний агуулгад ХБХ-ийг боловсролд тэгш хамруулах , хамруулсан хүүхдийн тоог шалгуур үзүүлэлт болгон оруулах гэх мэт олон ажлуудыг төлөвлөж байгаа тухай онцоллоо.

Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency