Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2022-05-13

Тэгш хамран сургах боловсролын сэдэвт семинар болон төслийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулах семинар зохион байгуулав.

БШУЯ болон тус төслийн баг 2022 оны 5 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд нийслэл хотноо тэгш хамран сургах боловсролын сэдэвт семинар, төслийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулах семинарыг зохион байгуулав. Энэ хоёр семинарын талаарх мэдээллийг хүргэе.

Эхний өдөр (5 дугаар сарын 12), БШУЯ-ны санаачлагаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрхийг хэрхэн баталгаажуулах вэ?" сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн семинарыг нээж үг хэлсэний дараа, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2021 оны 12 дугаар сард БШУ-ны сайд, ЭМ-ийн сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал" шинэчлэн батлагдсан тухай, мөн БШУЯ тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэх чиглэл баримталж буй тухай танилцуулсан. Дараа нь цэцэрлэг, сургууль, их дээд сургууль зэрэг боловсролын бүх шатанд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын боловсролд хамрагдалтын нөхцөл байдлыг танилцуулсан бичлэгийг дэлгэцээр үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний ар гэр, боловсролын байгууллагуудын холбогдох хүмүүст тулгамддаг бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар саналаа дурдацгаасан. Семинарын төгсгөлд, одоо боловсруулж буй тэгш хамран сургах боловсролын талаар төрөөс баримтлах чиглэлийг танилцуулсан бөгөөд Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир хааж үг хэлэв.

PhotoБШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн илтгэл

PhotoХөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын боловсролд хамрагдалтын нөхцөл байдлыг танилцуулсан бичлэг


Хоёр дахь өдрийн (5 дугаар сарын 13) семинараар төслийн хугацааны эхний хагас буюу 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа үр дүнг танилцуулж, эдгээр үр дүнг цаашид Монгол Улсад хэрхэн ашиглах тухай санал бодлоо солилцох хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Монгол талын холбогдох мэргэжилтнүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаа, цэцэрлэг, сургуульд тэгш хамран сургах боловсролын загвар, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын явцыг тайлагнасны дараа, төслийн баг одоо хэрэгжиж буй бичил төслүүдийн үр дүнгийн танилцуулгыг хийсэн. Хэлэлцүүлэгт БШУЯ-ны мэргэжилтэн, Төв аймгийн БШУГ болон Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны тэргүүн нар чиглүүлэн оролцсон бөгөөд тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтний хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эцэг эх, асран хамгаалагчийн байр сууринаас тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэхэд анхаарвал зохих зүйлийн талаар идэвхтэй яриа өрнүүллээ.

PhotoХэлэлцүүлэг

PhotoЦахимаар шууд дамжуулав


Тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэхийн тулд аль болох олон хүнд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, үйл ажиллагааныхаа талаар танилцуулан, та бидний өөрсдийн асуудал шүү гэсэн өнцгөөс нь тунгаан бодож, үйлдэл хийх нь чухал юм. Энэхүү семинарыг тэгш хамран сургах боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, үйл ажиллагааны талаар боловсролын салбарт илүү өргөн хүрээнд таниулан ойлгуулах боломж болгохыг эрмэлзэн БШУЯ, Боловсролын Ерөнхий Газрын Facebook хуудсаар шууд дамжуулах, хэвлэлийн мэдээ бэлтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулсаны үр дүнд телевиз, сонины газар зэрэг нийт 28 хэвлэл, мэдээллийн байгууллага ирж сурвалжлага авсан.

2020 онд эхлүүлсэн тус төслийн үйл ажиллагаа ид дундаа орж байна. Удахгүй төслийн хугацааны эхний хагас дуусгавар болох юм. Төслийн хугацааны сүүлийн хагаст төслийн үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөсөн. Цаашид тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө холбогдох бүх хүмүүстэй хамтдаа урагшлах болно.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency