Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2022-06-13

Ерөнхий боловсролын ердийн сургууль дээр хэрэгжиж буй
тэгш хамран сургах боловсрол

СТАРТ төслийн хүрээнд нийслэлд тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилтот 25 сургууль сонгогдон ажиллаж байна. Эдгээр сургуулиуд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллах бус тус сургуулийн бүх сурагч суралцахад ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэх, чанартай, ойлгомжтой хичээл, сургалтын орчин бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Төслийн хэрэгжилтийн хугацаанд тохирох хэрэглэгдэхүүн, орчин бүрдүүлэх, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургуулийн дэмжлэгийн баг байгуулах, ХБХ-дэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, багш нар арга зүйгээ сайжруулах, эцэг эхийг дэмжин ажиллах тал дээр аргазүйн дэмжлэг үзүүлснээс гадна мөнгөн дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн дүүргийн тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтний хамт 2022 оны 2, 5 дугаар сард 2 удаа зорилтот сургуулиудаар тойрч, үйл ажиллагаатай нь танилцан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.

Монголд хичээлийн шинэ жил 9 дүгээр сараас эхэлдэг ч халдварт цар тахлын улмаас удаан хугацаанд танхимын хичээл завсарласан. Өнгөрсөн хичээлийн жилийн дундуур дахин сургуулиа нээсэн ч нэг өдөрт сургууль дээр ирэх хүүхдийн тоо хязгаартай байж нэг анги 2 ээлжээр хичээллэж байсан тул 2022 оны 2 дугаар сард сургуулиудаар очиж үйл ажиллагаатай нь танилцахад тэгш хамран сургах боловсролыг өөсдийн хэмжээнд харилцан адилгүй янз бүрийн түвшинд хэрэгжүүлж байсан.

Бодит байдалтай танилцсаны дараа төслийн багаас түгээн дэлгэрүүлэх зорилтот сургуульд зориулсан цуврал цахим сургалтыг зохион байгуулж, сургуулиудын бодит жишээнээс танилцуулан, ойлголтыг сайжруулах сургалтуудаар дамжуулан арга зүйн дэмжлэг үзүүлсэн. 2022 оны 5 дугаар сард бүх сургууль дээр дахин зөвлөн туслахаар очиход "Тэгш хамран сургах арга зүйгээр дамжуулан бүх хүүхдийн суралцах орчин, сурлагын амжилт сайжирдаг гэдгийг мэдэрлээ", "Багш нар хоорондын харилцаа нэмэгдэн багаар ажилладаг болсон хүүхдүүд хоорондын ойлголцол сайжирсан" гэх зэргээр маш урам зоригтой яриа өрнүүлдэг болсон байв. Доор зорилтот 25 сургуулийн дотроос суралцах орчин ба арга зүйгээ сайжруулсан, хүүхдэд гарсан өөрчлөлтийг харуулсан сургуулиудын сайн жишээг танилцуулъя.

Суралцах орчин ба арга зүй

Олон сургуулиуд өөрийн нөхцөлдөө тохируулан хана, шатны бариул хийх зэргээр бүх хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлсэн. Орчин бүрдүүлэх, орчин сайжруулахад анхаарах чухал асуудлын нэг бол өөрөө хүүхэд болж, хүүхдийн нүдээр харах явдал юм. Яг засч сайжруулахын өмнө хүүхдэд бариулж, хүүхдийн хэмжээнд тааруулан сайжруулсан сургууль байсан бол бага ангийн хүүхдийн нуруунд тааруулан доор нь модон тавцан хийж өндөрлөсөн, ангийн хаалганы босгонд налуу тавцан хийсэн гэх мэт сайжруулсан сургууль ч байлаа.

PhotoХүүхдийн өндөр, нам хэрэглээг тааруулж үзэж суурилуулсан ариун цэврийн өрөө

PhotoБага ангийн хүүхдүүдийн нуруунд тааруулж өндөрлөсөн модон тавцан. Энэ тавцанг ашигласнаар ханцуйгаа норгохгүй, гараа сайн угааж чаддаг болсон.


Сургалтын арга зүй

Ердийн ангид суралцдаг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй төдийгүй сурлагын хоцрогдолтой, тоо бодохдоо муу зэрэг олон янзын хүүхдүүд байдаг. Бүх хүүхдэд ойлгомжтой арга зүйг сонгон заах , хүүхэд хоорондоо суралцахад тохиромжтой орчин бүрдүүлэх нь чухал юм.

Сонсголын бэрхшээлтэй охин суралцдаг ангид охины эргэн тойронд хичээлдээ сайн хүүхэд ойрхон суулгаж тусалдаг. Ингэснээр хажуугийн хүүхдүүд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд суралцахад нь дэмжлэг үзүүлээд зогсохгүй мэдэхгүй, чадахгүй, өөртөө итгэлтэйгээр хариулж чадахгүй үедээ охин бусдаас тусламж авч, асууж чаддаг болсон. Охин илүү олон найзтай болсон, идэвхтэй болсон, өдөр тутмын амьдрал дээрээ итгэлтэй болсон. Мөн ердийн ангийн эцэг эхчүүдэд тэгш хамран сургах боловсрол илүү сайнаар нөлөөлж байна. Эцэг эхчүүд хамтран бүх хүүхдэд харагдах том хэмжээтэй ном хийсэн сургууль ч байлаа.

PhotoСонсголын бэрхшээлтэй хүүхэд суралцдаг анги

PhotoБүх хүүхдэд харагдах том хэмжээгээр хийсэн ном, сурах бичиг. Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж, тэгш хамруулан сургах боловсролыг дэмжиж байна.


Хүүхдэд гарч байгаа өөрчлөлтүүд

Тэгш хамран сургах боловсролын үр нөлөө зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төдийгүй ердийн хүүхдийн хандлагыг ч өөрчилж байна. Нэгэн сургуулийн "Сэтгүүлч клуб"-ын 5 хүүхэд удирдагч багшийн хамтаар "Хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, дэмжлэг үзүүлэх олон арга" сэдвээр 5 минутын нэвтрүүлэг бэлдэн, сургуулийн цахим хаягаар дамжуулан эцэг эхчүүд, бусад хүүхдүүд, олон нийтэд зориулж нэвтрүүлсэн байна. Үр дүнд нь олон хүүхдийн хандлага өөрчлөгдөн найзууд хоорондын харилцаа сайжирчээ.

PhotoСургуулийн "Сэтгүүлч клуб"-ээс "Хөгжлийн бэрхшээл, түүний тухай ойлголт, хэрхэн дэмжиж ажиллах тухай" нэвтрүүлэг хийсэн


2022 оны 6 сарын 13-ны өдөр зохион байгуулсан "Тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилтот сургуулийн тайлант өдөрлөг" дээр бусад олон сайн жишээг сургуулиуд танилцуулсан байгаа. Төслийн багаас, цаашид эдгээр 25 сургууль орон нутгийн бусад сургуульдаа загвар болж ажиллан туршлагаа хуваалцаж, сургалт зохион байгуулж, түгээн дэлгэрүүлж ажиллана гэсэн итгэл төгс хүлээлттэй байна.

2022-2023 оны хичээлийн шинэ жилээс хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа эхэлж байна. Тэгш хамран сургах боловсрол үндэсний хэмжээнд түгэн дэлгэрч цаашид бүх хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн сургууль, цэцэрлэг болгохын төлөө төслийн багаас хичээж ажиллах болно.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency