Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2023-03-20

3 дахь удаагийн Хамтарсан зохицуулах зөвлөл (ХЗЗ)-ийн хурал зохион байгуулагдлаа

2023 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр манай төслийн 3 дахь удаагийн Хамтарсан зохицуулах зөвлөл (ХЗЗ)-ийн хурал зохион байгуулагдлаа Хурлын үеэр Япон, Монгол талуудын төлөөлөл төслийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн ба Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд 23 оролцогч ирсэн. Мөн Япон улсаас оролцогчдод зориулан цахимаар хурлын үйл ажиллагааг шууд дамжуулав.

Хурлыг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ЖАЙКА Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ёшимура Токужи нар нээж үг хэллээ. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Б. Гэрэлтуяа, мэргэжилтэн С. Пүрэвсайхан нар бүсийн төвийн 5 аймгуудад хийсэн мониторингийн үйл ажиллагааг дүгнэн мэдээлэл хийлээ. Төслийн ерөнхий менежер Сүзүки багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын тогтолцооны талаар болон төслөөс боловсруулсан цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг цаашид хэрхэн ашиглах талаар санал дэвшүүлж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Төсөл дууссаны дараах түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар ч санал бодлоо хэлж, хэлэлцүүлэг идэвхтэй өрнөв. Төсөл 2024 оны 8 дугаар сард дуусах ба бид үлдсэн хугацаанд тэгш хамран сургах боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, дууссаны дараа ч тогтвортойгоор үргэлжлүүлэх тогтолцоо бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно. Хурлын төгсгөлд 2023 онд хийх гол ажлууд болон түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан ойлголцолд хүрэв. Дараагийн 4 дэхь удаагийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурал дээр хэрэгжилтийн явцын мэдээлэл хийхээр төлөвлөж байна.

Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency