Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн танилцуулга

Төслийн нэр

"Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл" II шат

Улс

Монгол Улс

Гарын үсэг зурсан огноо

2020 оны 04 дүгээр сарын 07

Хэрэгжиж буй улсын нэр

Монгол Улс

Хамтран ажиллах хугацаа

2020 оны 09 дүгээр сараас 2024 оны 01 дугаар сар

Холбогдох яам, байгууллага

а. Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)
б. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)

Үндэслэл

Монгол Улс 2009 онд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц"-д нэгдсэн орсны дараа дотоодын холбогдох хууль, эрх зүйн орчноо бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсэн хөтөлбөртэй дүйцэх "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулан батлах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хүмүүсийн нийгмийн оролцоог баталгаажуулахад анхаарч ирсэн. Гэвч бодит амьдралд, хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд шаардлагатай хөгжлийн дэмжлэг авч чадахгүй байгаа, цэцэрлэг болон сургуульд хүлээн авах хандлага, тогтолцоо хараахан бүрдээгүйн улмаас сургуульд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дөнгөж 40 орчим хувьтай байна гэжээ (Тайлбар 1). Мөн сургуульд хамрагдсан ч хөгжлийн бэрхшээлийн ангилал, хүнд хөнгөнөөс шалтгаалан хөгжлийн үе шатандаа нийцсэн боловсролын үйлчилгээг авч чадахгүй байх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд үргэлжлүүлэн суралцахад хүндрэл үүсэх тохиолдол ч цөөнгүй.

ЖАЙКА нь 2015 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношлогоо, хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох зорилгоор "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийг (Цаашид Төслийн өмнөх шат гэх) хэрэгжүүлсэн. Уг төслөөр, хөгжлийн бэрхшээлийг тогтоон дэмжлэгийн үйлчилгээг тодорхойлох чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын (Цаашид Салбар комисс гэх) чадавхыг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэгийн хэрэглэгдэхүүн боловсруулах, 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэгийг нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний гэр бүлд дэмжлэг үзүүлэх "Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр"-ийг туршин хэрэгжүүлсэн. Мөн ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх тогтолцоо бий болгох "Сургуулийн дэмжлэгийн баг" байгуулах, дэмжлэг шаардлагатай хүүхдийн онцлогийг харгалзсан хичээл, сургуулийн менежмент, "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө" ашиглах, суралцах орчин болон хичээлийн хэрэглэгдэхүүн бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан.

Эдгээр үйл ажиллагааг "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх Гарын авлага" (Цаашид Гарын авлага гэх) болгон боловсруулсны зэрэгцээ, баримтлах бодлого чиглэлээ заавар (Цаашид Заавар гэх) болгон эмхэтгэж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулсан.

Шийдвэрлэгдээгүй асуудал нь Гарын авлагад дурдагдсан хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг өргөн уудам газар нутагтай, нийслэлд хүн ам нь ихээр төвлөрсөн зэрэг онцлогийг харгалзан хэрхэн үндэсний хэмжээнд бодит болгох вэ гэдэг асуудал юм. Мөн төслийн өмнөх шатанд үйл ажиллагаа хэрэгжээгүй асуудал болох цэцэрлэгт хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээний загварыг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай байна.

(Тайлбар 1) "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр" (Монгол Улсын Засгийн газрын 321 дүгээр тогтоол)

(Тайлбар 2) Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт байгуулагдсан орон тооны бус комисс. Уг комиссын даргаар аймаг, дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлого/хөгжлийн хэлтсийн дарга нар ажилладаг бөгөөд комиссын бүрэлдэхүүнд эмч, боловсролын байгууллагын мэргэжилтэн, багш, нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн багтаж байна.

Эрхэм зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд эрэлт хэрэгцээндээ нийцсэн хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг (Тайлбар 3) авдаг болно.

(Тайлбар 3) "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх гарын авлага" (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2018.11.15-ны өдрийн хамтарсан тушаал) болон уг гарын авлагад (2019 онд боловсруулсан төслийн эцсийн бүтээгдэхүүн) заасанчлан, "Хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээ"-г "Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнд холбогдох байгууллага, хүмүүст лавлагаа болгон ашиглах боломжтой бүх төрлийн үйл ажиллагаа" хэмээн тодорхойлов.

Төслийн зорилго

2-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байна.

Хүрэх үр дүн

  1. Үндэсний хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын боловсрол хариуцсан мэргэжилтний чадавх бэхжинэ.
  2. Үндэсний хэмжээний цэцэрлэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээ үзүүлэх бааз суурь (Тогтолцоо, төлөвлөгөө, хүний нөөц) бүрдэнэ.
  3. Үндэсний хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээ үзүүлэх бааз суурь (Тогтолцоо, төлөвлөгөө, хүний нөөц) бүрдэнэ.
  4. Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээний багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад (Цахим болон танхимын сургалт) хамрагдана.

Үйл ажиллагаа

Зорилт 1

1-1 Үндэсний хэмжээнд Салбар комиссын боловсролын үйл ажиллагаа, боловсрол хариуцсан мэргэжилтний нөхцөл байдлыг судална.
1-2 Үндэсний хэмжээнд Салбар комиссын боловсрол хариуцсан мэргэжилтэнд зориулсан сургалтын төлөвлөгөө боловсруулна.
1-3 1-2-т дурдсан сургалтыг зохион байгуулна.
1-4 Мониторинг хийх замаар боловсрол хариуцсан мэргэжилтэнд нэмэлт дэмжлэг үзүүлнэ.

Зорилт 2

2-1 Цэцэрлэгийн өнөөгийн байдалд судалгаа хийнэ (Жишиг судалгаа).
2-2 2-1-ийн үр дүнг үндэслэн туршилтын цэцэрлэг сонгоно.
2-3 Заавар/Гарын авлагад тулгуурлан туршилтын цэцэрлэгт хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг туршин хэрэгжүүлнэ.
2-4 2-3-ын үр дүнд тулгуурлан гарын авлагыг засаж шинэчилнэ.
2-5 Цэцэрлэгт хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээ үзүүлэх зорилгоор аймаг, дүүргийн тэгш хамруулан сургах боловсрол хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын төлөвлөгөө боловсруулна.
2-6 2-5-ын сургалтын төлөвлөгөөнд тулгуурлан сургалт зохион байгуулна.
2-7 Аймаг, дүүргийн цэцэрлэгүүдэд хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд (Төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд мониторинг хийх) дэмжлэг үзүүлнэ.

Зорилт 3

3-1 Ерөнхий боловсролын сургуулийн өнөөгийн байдлын судалгаа (Жишиг судалгаа), бусад хандивлагчдын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийнэ.
3-2 3-1-ийн үр дүнг үндэслэн, шаардлагатай бол гарын авлагыг засаж шинэчилнэ.
3-3 Ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээ үзүүлэх зорилгоор, аймаг, дүүргийн тэгш хамруулан сургах боловсрол хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын төлөвлөгөө боловсруулна.
3-4 3-3 дахь сургалтын төлөвлөгөөнд тулгуурлан сургалт зохион байгуулна.
3-5 Аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг (Төлөвлөгөө боловсруулахад үзүүлэх дэмжлэг, хэрэгжилтэд хийх мониторинг) үзүүлнэ.

Зорилт 4

4-1 Одоо ашиглагдаж буй багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын киррикюлим, хөтөлбөр, хэрэглэгдэхүүнд дүн шинжилгээ хийнэ.
4-2 4-1-д үндэслэн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээтэй холбоотой багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө (Цахим сургалт, танхимын сургалт)-г сайжруулна.
4-3 Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сайжруулна.
4-4 Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулна.

Хариуцах зүйлүүд
[Японы талаас]

  1. Зөвлөх мэргэжилтнийг томилох
    • Тэгш хамруулан сургах боловсролын бодлого
    • Тэгш хамруулан сургах боловсрол (Сургуулийн өмнөх)
    • Тэгш хамруулан сургах боловсрол (Бага, дунд)
    • Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт / Мэдээлэл, харилцаа холбоо, технологи
  2. Ажлын байранд ашиглах техник хэрэгсэл
  3. Сургалт зохион байгуулах танхи м түрээслэх зардал
  4. Улаанбаатар хотод мониторинг хийх зардал
  5. Төслийн хүрээнд боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний загварыг хэвлүүлэн тараах зардал

Хариуцах зүйлүүд
[Монголын талаас]

  1. Хамтран ажиллах хүмүүсийг томилох
    • Төслийн захирал
    • Төслийн дэд захирал
    • БШУЯ-ны мэргэжилтнүүд болон 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар / 9 дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд
    • Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын мэргэжилтнүүд болон Боловсролын хүрээлэнгийн Тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих төвийн мэргэжилтнүүд
  2. Ус, дулаан, цахилгааны төлбөр зэргийг багтаасан ажлын байраар хангах
  3. Хамтран ажиллах хүмүүсийн цалин урамшуулал, томилолтын зардал зэрэг
  4. Хамтран ажиллах хүмүүс болон багш нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулахад шаардлагатай зардал
  5. Төслийн хүрээнд боловсруулж, Монголын Улсын Засгийн газраар батлуулсан эцсийн бүтээгдэхүүнийг хэвлүүлэн тараах
  6. Орон нутагт мониторинг хийхэд шаардлагатай зардал

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency