Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн танилцуулга

Төслийн нэр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл

Улс

Монгол

Гарын үсэг зурсан огноо

2020 оны 8-р сарын 20-ны өдөр

Хамтран ажиллах хугацаа

2021 оны 2-р сараас 2025 оны 1-р сарыг дуустал

Хүлээн авагч улсын байгууллагын нэр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Үндэслэл

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцид нэгдэн орсноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог хангах чиглэлээрх бодлого, арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсээр ирсэн. 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг баталгаажуулсэн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийг баталж, тус хуулийн хэрэгжилтийг хянах зорилгоор "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн үндэсний зөвлөл", бүх яамны дэргэд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл", бүх аймаг болон Улаанбаатар хотод "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл" тус тус байгуулагдсан. Түүнчлэн 2018 онд хөгжлийн бэрхшээлийн салбарын уялдаа холбоог хангах зорилгоор "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар"-ыг байгуулсан.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-д "Хүн бүр тэгш эрхтэйгээр хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлж, ядуурлыг арилгах" талаар тусган оруулснаар ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал тус үзэл баримтлалын зорилгод багтсан. Мөн "Хүн амын хөгжлийн бодлого (2016 оны Засгийн газрын 261 дүгээр тогтоол)"-д ХБИ-ийн хөдөлмөр эрхлэх чадварт нийцсэн ажлын байрыг бий болгоход дэмжлэг үзүүлэх асуудал чухал үзүүлэлтийн нэг болж, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр(2018-2022)"(2017 онд батлагдсан)-ийн 3 дахь зорилтод "ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" талаар тусгагдсан. Дээрх хууль эрх зүйн тогтолцоо бий болохын зэрэгцээ ХНХЯ болон ХНХЕГ хамтран 2017 оноос "ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран 2016-2020 оны хооронд "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл (DPUB)"-ийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварыг олон нийтэд таниулан түгээх "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт", дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайжруулах, ХБИ-ийн асуудал: бодлого үйл ажиллагааны мэдээллийн лавлах Цагаан номыг эрхлэн гаргах зэрэг өргөн цар хүрээтэй олон үйл ажиллагааг маш амжилттай явуулж чадсан.

Дээрх үр дүнд үндэслэн Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг боловсруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, сүлжээг бий болгох, төсөл хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх замаар ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөгжүүлж, ХБИ-ийн амжиргаа, нийгмийн оролцоог сайжруулах зорилгоор "Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)"-ийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн үйл ажиллагаа 2021 оны 2-р сараас албан ёсоор эхэлсэн бөгөөд тус оны 12-р сард 1-р үе дууссан.

1-р үед суурь судалгаа болон үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулах судалгаа явуулсан. Энэхүү хоёр судалгаагаар дамжуулан ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг тодорхойлж авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон төслийн үйл ажиллагаа, цар хүрээ, чиглэлийг тодорхой болгосон. 2-р үе (2022 оны 2-р сараас 2023 оны 12-р сар), 3-р үе (2024 оны 1-р сараас 2025 оны 1-р сар)-д төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлж ажиллана.

Эрхэм зорилго

Ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хөгжүүлж, ХБИ-ийн амьжиргаа, нийгмийн оролцоог сайжруулах

Төслийн зорилго

Ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг бий болгож, хэрэгжүүлэх

Гарах үр дүн

  1. Ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах
  2. Ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэж, сургалтын арга зүйг бий болгож, сурах бичиг/сургалтын материалыг боловсруулж, сургалтын зохион байгуулалтыг хариуцах газрыг тодорхойлж, сүлжээ
  3. Ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардлагатай механизмыг бүрдүүлэх
  4. ААНБ болон ХБИ-ийг ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулахад чиглэсэн олон нийттэй харилцах, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах

Үйл ажиллагаа

Үр дүн 1-тэй холбоотой үйл ажиллагаа

1-1 Богино хугацааны мэргэжилтэн, Япон дахь багийн сургалтаар дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх ойлголтыг Монголын талтай нэгтгэх
1-2 Судалгааны төлөвлөгөөтэй холбоотой холбогдох байгууллагуудаас ирсэн саналд дүн шинжилгээ хийх
1-3 Судалгааг хэрэгжүүлэх (Ковид 19 цар тахлын нөлөө байгаа эсэхийг тодруулах)
1-4 Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж байгаа төслийн ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч тус төсөлтэй үйл ажиллагааны хариуцах чиглэлээ тодорхойлж, хамтран уялдаа холбоотой ажиллах санал дэвшүүлнэ
1-5 Судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийнэ
1-6 Судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийнэ
1-7 Тайлан дээр үндэслэн төслийн төлөвлөгөө боловсруулах
1-8 Тайлан, төслийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудтай хуваалцах

Үр дүн 2-той холбоотой үйл ажиллагаа

2-1 Ажлын байранд дадлагажуулагчийг танилцуулах семинар зохион байгуулах.
2-2 Ажлын байранд дадлагажуулагч, сургагч багш бэлтгэх.
2-3 Ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэх сургалтын материалыг боловсруулж, хөтөлбөрийг батлуулах.
2-4 Ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэх.
2-5 Ажлын байранд дадлагажуулагч, сургагч багш бэлтгэх сургалтын давтамжийг тодорхой болгох.

Үр дүн 3-тай холбоотой үйл ажиллагаа

3-1 Ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хэрэгжүүлэхийн тулд жил бүр шаардлагатай төсвийг бүрдүүлэх тогтолцоог бий болгох талаар хэлэлцүүлэг хийх.
3-2 Загвар төслөөр ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний агуулга, арга зүй, зорилтот бүлэг, ажлын төлөвлөгөөний талаар
туршилт явуулж, дүгнэн хэлэлцэх.
3-3 Загвар төслийн хүрээнд ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга барил, тогтолцоог туршилтаар хэрэгжүүлж, хэлэлцэн дүгнэх.
3-4 Загвар төслийн хүрээнд ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоонд монитаринг хийж, ажлын байранд дадлагажуулагчийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний загварыг бий болгох.
3-5 Шинээр нэвтрүүлж, хэрэгжүүлсэн ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд үнэлгээ хийж, нэмэлт засвар оруулах.

Үр дүн 4-төй холбоотой үйл ажиллагаа

4-1 Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олон нийттэй харилцах стратегийг боловсруулах.
4-2 ААНБ-д зориулсан нөлөөллийн семинар зохион байгуулах.
4-3 ААНБ-д нөлөөллийн ажил хийх хүний нөөцийг бэлтгэх.
4-4 ААНБ-д зориулсан нөлөөллийн сургалтын материал боловсруулж, хөтөлбөрийг батлуулах.
4-5 ХБИ-д ажил олгож буй сайн жишээг олон нийтэд түгээх.
4-6 ХБИ-д ажил олгох, ажлын байрны төлбөрийн талаарх семинар зохион байгуулах.

Орц

[Япон талын орц]

  1. Мэргэжилтний томилгоо
    • Хөдөлмөр эрхлэлтийн бодлого
    • ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
    • Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлт, ажлын байранд дасан зохицоход дэмжлэг үзүүлэгч (ажлын байранд дадлагажуулагч)
    • Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ажилд зуучлах
    • Үнэлгээний дүн шинжилгээ, төслийн мониторинг
    • Олон нийттэй харилцах, нөлөөлөл
    • Хөгжлийн бэрхшээл ба хөгжил
  2. Япон болон 3дагч оронд хийх сургалт
  3. Төсөл хэрэгжүүлэх зардал

Орц

[Монгол талын орц]

  1. Төсөл хамтран хэрэгжүүлэгчийг томилох
    • Төслийн дарга
    • Төслийн менежер
    • Төслийн удирдлага, хяналт
    • Судалгаа, сургалт, олон нийттэй харилцах, нөлөөллийн үйл ажиллагаанд хамтран ажиллах боловсон хүчин
  2. Төслийн байр
  3. Үйл ажиллагаанд оролцох ажилтны зардал

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency