Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-03-05

Ерөнхий боловсролын сургуульд тусгай сургуулийн салбар анги нээгдлээ

2016.08.03-ны өдрийн мэдээгээр танилцуулж байсанчлан төслийн үйл ажиллагааны хүрээнд ХУД-ийн 26-р сургууль тусгай анги нээх хүсэлтийг дэмжин ажиллаж ирсэн. Төсөв, багшийн орон тоо зэрэг асуудал байснаас нилээд цаг хугацаа зарцуулсны эцэст 26-р сургууль дээр 2018.02 сард тус дүүргийн харьяа 63-р тусгай сургуулийн салбар анги нээгдлээ.

2018.03.01-ны өдрийн байдлаар тус анги 15 суралцагчтай, мэргэжлийн согог зүйч багшийн удирдлага дор долоо хоногт 3 удаа хичээл ордог ба 1 үндсэн багштайгаар өдөр тутамд хичээл сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Тусгай ангид суралцаж буй сурагчдын дийлэнхи нь 63-р тусгай сургууль дээр бүртгэлтэй боловч 23км зайтай тул өдөр бүр автобусаар явах нөхцөл хүнд, эцэг эх нь сургуульд хүргэж өгч, авахад бэрхшээлтэй зэрэг шалтгаанаар сургуульд явж чаддаггүй байсан. Харин салбар анги нээгдснээр хүүхдүүд гэрийн ойролцоох сургуульд явдаг болж хүүхэд төдийгүй эцэг эхчүүд туйлын баяртай байна.

Мөн ХУД-ийн 130-р сургууль дээр 63-р тусгай сургуулийн салбар анги нээгдлээ. 130-р сургууль дээр манай төслийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Бичил төсөл /1 дэх удаагийн/-ийн дэмжлэгтэйгээр "Монголын Дауны холбоо"-ноос туршилтын тусгай анги нээсэн юм. Бичил төсөл дууссаны /2017 оны 6 сар/ дараа туршилтын тусгай ангийн үйл ажиллагааг "Монголын дауны холбоо"-ноос дэмжин үргэлжлүүлэн ажиллуулж байсан ба уг анги нь 2018 оны 2 сард албан ёсоор 63-р тусгай сургуулийн салбар тусгай анги болж батлагдсан.

Тус ангид 2018 оны 3 сарын 1-ний байдлаар нийт 11 сурагч хамрагдаж 2 багштайгаар хичээл сургалтыг явуулж байна. Дүрслэх урлаг, хөгжим, биеийн тамирын хичээлийг үе тэнгийн ердийн ангийн хүүхдүүдтэй хамт суралцаж, математик, монгол хэл, өдөр тутмын амьдрал дахь өөртөө үйлчлэх энгийн чадварыг эзэмших хичээл сургалтыг тусгай ангидаа үзэж байна. Салбар анги байгуулагдахаас өмнө хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг эхчүүд сургалтын төлбөр төлж, багшийн цалинг олгож байсан бол албан ёсны анги нээгдсэнээр БСШУСЯ-ны төсөвт суулгах мөн анги удирдсан багш нар нь багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах боломжтой болжээ. Тус ангиуд албан ёсоор тусгай сургуулийн салбар анги болон батлагдсанаар хамрагдаж буй хүүхдүүд ерөнхий боловсролын сургууль төгсөгчийн гэрчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

Төслөөс цаашид 2 сургуультай хамтран багш нарын чадавхийг бэхжүүлэх сургалт, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.

PhotoХУД-ийн ерөнхий боловсролын 26-р сургуулийн тусгай анги
Хүүхдүүд хичээл эхлэхийн өмнө багштай мэндэлж, гарын хөдөлгөөнт дуу дуулж хичээлдээ ордог.

PhotoХУД-ийн 130-р ерөнхий боловсролын сургуулийн тусгай анги
Машины зураг ашиглан тоо тоолж сурч байгаа байдал

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency