Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-04-30

Хөтөлбөрийн шинэчлэлийн урт хугацааны төлөвлөгөө/жилийн төлөвлөгөө (ХМЦ-ийн 10 жилийн төлөвлөгөө) батлагдлаа.

4 дэх удаагийн ТУЗ-ийн хурал 4-р сарын сүүлчээр болж өнгөрлөө. ТУЗ-ийн хурал нь хагас жилд 1 удаа холбогдох хүмүүс цугларч төслийн үйл ажиллагааны явц хийгээд цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцдэг хамгийн чухал хурлуудын нэг юм.

Энэ удаагийн хурлаар төслийн эцсийн бүтээгдэхүүнүүдийн нэг болох 「Хөтөлбөрийн Менежментийн Циклийн (ХМЦ) 10 жилийн төлөвлөгөө」 болон түүнийг хэрэгжүүлэх「Жилийн төлөвлөгөө」-г санал нэгтэйгээр баталлаа. Энэ нь Монгол улс хөтөлбөрийн шинэчлэл явуулахдаа баримтлах нэгдсэн төлөвлөгөө бөгөөд 10 жил зарцуулж хөтөлбөрийн шинэчлэл явуулах, тэгэхдээ тухайн нэг жилд ямар ажлуудыг хийх шаардлагатай вэ гэдгийг тусгасан төлөвлөгөө болно.

1990-ээд оноос Монгол улс ойролцоогоор 4 жилд 1 удаагийн давтамжтайгаар хөтөлбөрийн шинэчлэлийг явуулж ирсэн. Энэ оны эхээр зохион байгуулагдсан "Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөний үеэр багш нар богино хугацаанд шинэчлэл явагддаг, шинэ хөтөлбөр нэвтрүүлдэгээс болж сургууль дээр олон асуудлууд үүсч байгаа талаар дурдаж байсан. ПРОЦЕСС төсөл нь БХ дээр төвлөрч БМДИ, БҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг зохистой явуулахад шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлж, 10 жилийн төлөвлөгөө болгон нэгтгэж боловсруулсан. Мөн тухайн жилд хийгдэх шаардлагатай ажлуудыг сонгож, жилийн төлөвлөгөө боловсрууллаа.

Цаашид ПРОЦЕСС төслөөс дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулсан Хөтөлбөрийн Менежментийн Циклийн удирдамжийг эцэслэн боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахаар зорин ажиллаж байна.

Хамтран ажиллагч байгууллагууд болон дэмжин ажилласан нийт хүмүүстээ талархал илэрхийлье.

Photo

Photo


Photo

Photo

Photo


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency