Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Холбогдох материалууд

БСШУС-ын сайдын А/155 дугаар тушаал, Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, аргачлал батлах тухай

"Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн хүрээнд туршилтын сургуулиудтай хамтран ажиллаж ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загварыг хянан сайжруулж, боловсруулах аргачлалыг бэлтгэсэн. 2018 оны 5-р сард БСШУС-ын сайдын А/155 дугаар тушаалаар батлагдсан үлгэрчилсэн загвар, аргачлалыг доорх холбоосоор татаж авах боломжтой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох, багшлах арга зүйн гарын авлага

Энэхүү гарын авлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бодит байдлыг судалж, тухайн хүүхдэд тохирсон дасгал, даалгавар боловсруулсан жишээг танилцуулж байна. Мөн унших, бичих чадвар сул, тоо тоолол болон хэмжээний суурь ойлголтыг хараахан эзэмшээгүй байгаа хүүхдэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, өдөр тутмын хичээлдээ хэрэгжүүлэхэд тус дэм болох арга зүйг багтаасан юм.

Суралцахуйн бэрхшээлтэй, зан үйлийн асуудалтай хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж

Энэхүү ном нь унших, бичих, тооцоолон бодоход хүндрэлтэй хүүхэд болон зан үйлийн асуудалтай хүүхдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тохирох дэмжлэг үзүүлэн ажиллах арга зүйн санал зөвлөмж юм.

Өдөр тутмын хэрэглээний 450 үгсийн зурган цомог

Зурган таних тэмдэг, фото ашиглан, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлдсэнээр хүүхдүүдийн нүдээр хүртэж мэдрэх боломж нэмэгдэж, хичээл ойлгомжтой болно. Монгол улсын соёл, уламжлалд нийцсэн энгийн, ойлгомжтой зурган таних тэмдгийн цомог боловсруулан гаргасан.

Аутизмын хүрээний бэрхшээлийн тухай ойлголт

Аутизмтай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, багш нарын аутизмын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү гарын авлагыг бэлтгэн гаргасан бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нарын санаа зовнидог түгээмэл асуулт, хариултыг мөн багтаасан билээ.

Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж

"Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн хүрээнд, 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийн дараа дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй нь илэрсэн хүүхдүүд болон тэдний эцэг эхэд зориулан хүүхдүүдийг хамтад нь тоглуулангаа эцэг эхийг нь байлцуулж, хүүхдээ хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг "Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр"-ийг туршин зохион байгуулсан. Энэхүү гарын авлагад хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг тогтвортой, үр өгөөжтэй хэрэгжүүлэх үндсэн ойлголт болон арга зүйг тусгасан юм. Цаашид эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн болон бусад байгууллагуудад зориулан бэлтгэв.

Бага насны хүүхдийн хөгжил видео хичээл

Бага насны хүүхдийн хөгжлийн тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийг өсгөх орчинг сайжруулахад тус дэм болох зорилгоор уг видео хичээлийг бэлтгэсэн билээ. Дөнгөж төрсөн нярайгаас 4 нас хүртэл хүүхдийн хөгжлийг 1) Биеийн төрх байрлал ба хөдөлгөөн, 2) Сонсгол, харааны мэдрэхүй, 3) Танин мэдэх үйл явц ба үйлдэл, 4) Ой тогтоолт, 5) Хэл яриа, 6) Нийгэмшихүйн 6 бүлэгт хуваан тайлбарлалаа. Доорх линкээр бичлэгээ хүлээн авч үзээрэй.

Дауны хам шинжийг эрт илрүүлэх, ойлголтыг дээшлүүлэх видео хичээл

Дауны хам шинжийн тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монгол хүүхдүүдтэй хамт танилцуулах видео хичээл бэлтгэлээ. Доорх линкээр бичлэгээ хүлээн авч үзээрэй.

Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх, ойлголтыг дээшлүүлэх видео хичээл

Аутизмын хүрээний эмгэгийн тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монгол хүүхдүүдтэй хамт танилцуулах видео хичээл бэлтгэлээ. Доорх линкээр бичлэгээ хүлээн авч үзээрэй.

Хүүхэд бүхэн хөгждөг

"Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн эхний шатны туршилтын сургууль бөгөөд тус төслийн II шатны түгээн дэлгэрүүлэх зорилтот сургууль болох 35-р сургуульд суралцдаг ихэр хөвгүүдийн амьдрал, сургууль, гэртээ өнгөрүүлж буй аж байдлын талаар богино нэвтрүүлгийг хүргэж байна.

Хүүхэд бүрт тэгш боломж

"Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн эхний шатад хамтран ажилласан Ховд аймгийн 7-р дунд сургуульд суралцдаг охины амьдрал, сургууль, гэртээ өнгөрүүлж буй аж байдлын талаар богино нэвтрүүлгийг хүргэж байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency