Монгол

/mon/overseas/mongolia/__icsFiles/afieldfile/2023/04/19/Mongoliab.jpg

Монгол

Mongolia

ЖАЙКА нь дараах 3 тэргүүлэх салбар, 8 хөгжлийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг хамтын ажиллагааны чиглэл болгон үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. 1. Макро эдийн засгийн эрүүл үйл ажиллагаа ба засаглалыг бэхжүүлэх Макро эдийн засгийг тогтворжуулан, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд "төрийн санхүүгийн удирдлагын чадавхийг сайжруулахын" зэрэгцээ санхүүгийн зах зээлийг бэхжүүлэн, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгосноор "эрчимтэй зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг" үзүүлнэ. 2. Хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, ашигт малтмалын салбараас хараат эдийн засгийн бүтцээс ангижрахын тулд "аж үйлдвэрийг төрөлжүүлэх, бүс нутгийн хөгжлийн стратегийг бэхжүүлэхийн" зэрэгцээ эдийн засгийн "өсөлтийг хангахуйц өндөр чанартай дэд бүтцийг байгуулах" болон "хүрээлэн буй орчинд ээлтэй, аюулгүй хот болгон хөгжүүлэхийг" дэмжинэ. 3. Хүртээмжтэй нийгмийг бий болгох Орлогын түвшин, хот, хөдөөгийн ялгааг (боловсрол, эрүүл мэнд, халамж зэрэг) арилгахын тулд "нийгмийн шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартад хүрэх" болон "нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулах", "хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулахад" дэмжлэг үзүүлнэ.